АНУ оюутны виз хүсэгчдийн нийгмийн сүлжээг шалгана

Вашингтон — АНУ-д суралцахыг хүссэн гадаадын оюутнуудад тавих шалгуур чангарч байна. Цаашид оюутны виз (F-1 виз) хүсэгчдээс сүүлийн 5 жилийн турш ашигласан бүх нийгмийн сүлжээний хаяг, хэрэглээний мэдээллийг шаардах болсныг АНУ-ын Төрийн департамент мэдээллээ.

Энэ арга хэмжээ нь үндэсний аюулгүй байдлыг хангах, терроризм болон хуурамч мэдээллийн тархалтыг хянах зорилготой гэж албаныхан тайлбарлаж байна. Үүнд Facebook, Instagram, X (хуучнаар Twitter), TikTok зэрэг түгээмэл платформууд багтана.

  • Виз мэдүүлэгч бүрээс өөрийн хэрэглэсэн нийгмийн сүлжээний жагсаалт болон хаяг (username)-ийг асуух

  • Төрийн департамент уг мэдээллийг шалгаж, шаардлагатай тохиолдолд гүнзгийрүүлэн судлах эрхтэй гэнэ. 

Энэхүү шинэ журмыг зарим эрх зүйч, хүний эрхийн байгууллагууд хувийн нууцад халдсан хэрэг хэмээн шүүмжилж байгаа бол АНУ-ын зүгээс “аюулгүй байдал бол нэн тэргүүний зорилт” хэмээн мэдэгдэж байна.

Одоогоор энэ журам зөвхөн шинэ виз мэдүүлэгчдэд хамаарах бөгөөд виз сунгуулагчдад хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна.