Hideo Kojima-гийн шинэ бүтээл Death Stranding 2: On The Beach (PS5, 2025.06.26) нь хөгжмийн олон төрлийн өнгө аясыг агуулсан гайхалтай саундтрэктэйгээр тоглогчдод хүрч байна. Woodkid (Yoann Lemonine) болон Ludvig Forssell зэрэг хөгжмийн томоохон найруулагчдын дууны бүлэг бүрэн багтсан бөгөөд энэ нь олон улсын фенүүдээс өндөр үнэлгээ авсан юм
Виртуал орчин, топ поп урсгалаас хол, гүн гүнзгий уран сэтгэмжтэй Magnolian–ийн “Indigo”, “Woods”, “The Bride & the Bachelor”* зэрэг дууг тоглоомд ашигласнаар Монгол уран бүтээлч дэлхийн тавцанд нэрээ мөнхөлж байна.
Kojima өөрөө хөгжмийн уран бүтээлчидтэй шууд харилцан, заримдаа өөрөө тухайн дууг ашиглахаар санал тавьдаг гэдгээ Wired сэтгүүлд дурдсан байдаг. “Indigo”, “Woods” зэрэг дуу тоглогчийн аялал, алхах мөчүүдийг илүү сэтгэл хөдлөлтэй болгож буйг Washington Post дурдсан . Ялангуяа Magnolian-ий уран бүтээл Монголын фолк‑пасифик, инди поп төрөл болох боловч Kojima-ийн философит төгс нийцэж, сэтгэгдэл төрүүлсэн гэх.
Death Stranding 2 нь хөгжмийн сонголтдоо Magnolian–ийг сонгон оруулж, Монгол соёлыг глобал түвшинд хүлээн зөвшөөрүүллээ. Magnolian-ий дуу Death Stranding 2–д эгшиглэж буй нь Монголын аялгууг олон улсын компьютер тоглоом, хөгжим, соёлын салбаруудад танилцуулсан нэгэн шинэ түүх болж байна.