Судалгаа: 6 цагаас бага унтдаг хүмүүсийн бүтээлч байдал 40% буурдаг

Хүн өдөрт дунджаар 7–9 цаг унтаж байж тархины үйл ажиллагаа бүрэн нөхөн сэргэдэг болохыг олон улсын эрдэмтдийн баг баталсан билээ. Тэгвэл "University of Pennsylvania"-аас хийсэн судалгаагаар:

6 цагаас бага унтаж 2 долоо хоног болсон хүний анхаарал төвлөрөх чадвар согтуу хүнийхтэй адил түвшинд хүрдгийг тогтоосон байна. Унтахгүй байх нь бүтээлч байдал, асуудал шийдэх чадвар, сэтгэл зүйн тэнцвэрт байдалд хамгийн ихээр нөлөөлдөг болохыг бас анхааруулжээ.

TikTok, YouTube зэрэг платформууд дээр тархаад буй “4AM grind” буюу амжилтад хүрэхийн тулд унтахгүй ажиллах шинэ "давлагаа" нь богино хугацаанд үр дүн өгөх ч удаан хугацаандаа стресс, сульдаатай болоход хүргэх болно.