Apple 2025 оны шинэ iPad Pro-г OLED дэлгэцтэйгээр танилцууллаа

"Apple" компани 2025 оны 4 сарын 8-ны өдөр шинэ "iPad Pro" загвараа олон нийтэд танилцууллаа. Энэхүү шинэ загвар нь анх удаа "OLED" дэлгэцтэй болж, өмнөх загваруудаас илүү нимгэн, илүү тод дүрслэлтэйгээр онцлог болжээ.

OLED дэлгэц гэдэг нь Organic Light Emitting Diode гэсэн үгний товчлол бөгөөд “органик гэрэл цацруулагч диод” гэсэн утгатай

Шинэ "iPad Pro" нь M3 чипээр ажиллах бөгөөд гүйцэтгэл, батерейн хувьд чамгүй ахиц гаргасан байна. Мөн дагалдуулан шинэ "Magic Keyboard" болон Apple Pencil 3 загваруудыг ч танилцуулсан байна.

 

Шинэ бүтээгдэхүүнүүд тавдугаар сарын дундаас дэлхий даяар худалдаанд гарна гэж компанийн зүгээс мэдээлжээ.