Европт вакцинаас татгалзах үзэл дахин сэргэж байна
2024 онд Европт улаан бурхан өвчний тохиолдол 127,350-д хүрч, өмнөх оноос хоёр дахин нэмэгдсэн нь 1997 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ нь вакцин хийлгэх түвшин буурсан, мэдээллийн дутагдал, худал мэдээлэл тархсан зэрэг олон хүчин зүйлээс үүдэлтэй байна. Тухайлбал, Румын, Казахстан, Герман, Итали, Австри, Бельги зэрэг орнуудад улаан бурхан өвчний тархалт нэмэгдсэн байна. Эдгээр улс орнуудад вакцин хийлгэх түвшин 95%-аас доош байгаа нь халдварт өвчний тархалтыг нэмэгдүүлж байна.
Нийгмийн сүлжээнд вакцины эсрэг мэдээлэл 3-5 дахин хурдан тархдаг гэж судлаачид үздэг. Тухайлбал, Facebook, TikTok зэрэг платформууд дээр худал мэдээллийг устгах, тэмцэх ажиллагаа тасралтгүй хийгдэж байна. Атал 2021 онд АНУ-д хийсэн судалгаагаар, вакцины тухай сөрөг мэдээлэллийн 65% нь фэйсбүүк хэрэглэгчдээс гарч байгаа бол 20% нь YouTube, TikTok платформуудаас гардаг гэсэн дүн гарчээ.
Вакцинаас татгалзах үзэл нийгэмд хэрхэн дэлгэрч байна вэ?
-
Худал мэдээлэл, дезинформаци: Нийгмийн сүлжээ болон бусад онлайн платформууд дээр вакцины тухай буруу, батлагдаагүй мэдээлэл ихээр тарж, хүмүүсийг төөрөгдүүлж байна.
-
Итгэлцлийн дутагдал: Засгийн газар, эрүүл мэндийн байгууллагад итгэх итгэл багассан нь вакцин хийлгэх хүсэлтийг бууруулж байна.
-
Нийгмийн бүлгийн нөлөө: Зарим бүлгүүд өөрсдийн итгэл үнэмшлээ бусдад тулгаж, вакцины эсрэг хөдөлгөөн өргөжиж байна.
-
Соёл, шашин шүтлэг: Зарим соёл, шашны шалтгаанаар вакцин хийлгэхийг эсэргүүцэх тохиолдол ч байна.
Энэ үзэл нь ямар эрсдэл дагуулж байна вэ?
-
Халдварт өвчний тархалт нэмэгдэж байна: Вакцин хийлгэхгүй байх нь халдварт өвчний тархалтыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн тогтолцоонд ачаалал үүсгэж байна.
-
Хүүхдүүдийн эрүүл мэндэд аюул учирч байна: Вакцин хийлгэхгүй байх нь хүүхдүүдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж, нас баралт, хүндрэл үүсгэж байна.
-
Нийгмийн дархлааг сулруулж байна: Вакцин хийлгэхгүй байх нь нийгмийн дархлааг сулруулж, өвчний тархалтыг нэмэгдүүлж байна.
Яах вэ?
-
Зөв мэдээлэл түгээх: Вакцины талаар зөв, батлагдсан мэдээллийг олон нийтэд түгээж, хүмүүсийн итгэлийг сэргээх хэрэгтэй.
-
Итгэлцлийг сэргээх: Засгийн газар, эрүүл мэндийн байгууллагууд итгэлцлийг сэргээхэд анхаарч, ил тод, нээлттэй байх хэрэгтэй.
-
Нийгмийн бүлгүүдтэй хамтран ажиллах: Вакцины эсрэг хөдөлгөөнтэй тэмцэхийн тулд нийгмийн бүлгүүдтэй хамтран ажиллах хэрэгтэй.
-
Хууль эрх зүйн зохицуулалт хийх: Вакцины эсрэг худал мэдээлэл түгээхийг хууль эрх зүйн зохицуулалттай болгож, хариуцлага тооцох хэрэгтэй.