Японы эрдэмтэд хүний зүүдийг бичиж авах MRI технологи бүтээжээ

Японы эрдэмтэд хүний зүүдийг бичиж авах, сэрүүн үед дахин харах боломжтой технологи боловсруулжээ. Профессор Юкиясу Камитани удирдсан энэхүү судалгаагааг удирдсан байна. Тэд хүнийг унтаж байх үед fMRI болон EEG ашиглан тархины үйл ажиллагааг бичжээ. Дараа нь тухайн хүнийг сэрээгээд юу зүүдэлснийг асуусан байна. Энэ үйл явцыг олон удаа давтан хийжээ. Ингэснээр тархины идэвх ба зүүдний агуулгыг харьцуулж дүгнэсэн байна.

Судалгаагаар зүүдэнд гарсан зүйлсийг (жишээ нь түлхүүр, барилга, амьтан) тодорхойлох боломжтой болжээ.

  • Зүүдийг видео шиг бүрэн сэргээх боломжгүй.

  • Ерөнхий зүйлсийг (ямар нэгэн объект, төрөл) л танина.

  • Зөвхөн тухайн хүний тархинд тохирсон загвар ашигладаг.

  • Зүүдний сүүлийн хэдхэн секундыг л сэргээж чадна.

Энэ судалгаа нь сэтгэл зүй, нойр судлалын салбарт томоохон алхам юм. Цаашдаа сэтгэцийн эмгэг, айдас, стресстэй холбоотой эмчилгээнд хэрэглэх боломжтой гэж үзэж байна.