• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Тайландын шүүхээс нурсан барилгын чанартай холбогдуулан 17 хүнийг баривчлах захирамж гаргажээ

Тайландын шүүхээс нурсан барилгын чанартай холбогдуулан 17 хүнийг баривчлах захирамж гаргажээ

Өнгөрсөн гуравдугаар сард Мьянмар улсад болсон газар хөдлөлтийн чичиргээ Тайландын Бангкок хотод мэдрэгдэх үеэр төрийн байгууллагын зориулалтаар баригдаж байсан 30 давхар цамхаг нурсан юм. Цамхагийн нурангиас 89 хүний ​​цогцсыг гаргасан бол долоон хүн ор сураггүй болсон.

Тэгвэл Тайландын шүүхээс газар хөдлөлтийн үеэр нурсан барилгын чанартай холбогдуулан 17 хүнийг баривчлах захирамж гаргажээ. 

Баривчлагдсан хүмүүсийн дунд Тайландын барилгын томоохон компаниудын нэг болох "Italian-Thai Development PLC"-ийн Ерөнхийлөгч асан Премчай Карнасутаас эхлээд  уг цамхагийн зураг төслийг боловсруулагчид болон зөвшөөрөл олгодог эрх бүхий албан тушаалтнууд байгаа аж. 

Тайландын хэвлэл мэдээллийн хэрэгслээр пүрэв гарагт мөрдөн байцаагчид барилгын тулгуур баганын бүтцээс согог илрүүлсэн гэж мэдээлжээ. Гэхдээ Тайландын эрх баригчид нуралтын шалтгааныг тодруулсан дүгнэлтээ хараахан танилцуулаагүй байна.