• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Засгийн газрын өнгөрөгч оны санхүүгийн тайланд 9.3 их наяд төгрөгийн зөрчил илэрчээ

Засгийн газрын өнгөрөгч оны санхүүгийн тайланд 9.3 их наяд төгрөгийн зөрчил илэрчээ

2024 оны аудитын дүгнэлтээр 9.3 их наяд төгрөгийн зөрчил илэрчээ

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн УИХ-д Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг танилцууллаа. Уг дүгнэлтээр нийт 9.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн байна.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн тайлангуудыг үнэлэхэд:

  • 33 байгууллагын тайланд "өөрчлөлтгүй" (найдвартай) дүгнэлт,

  • 29-д нь "хязгаарлалттай" (хэсэгчлэн найдвартай бус),

  • 1 байгууллагад "сөрөг" (итгэл үл төрүүлэх) дүгнэлт гаргажээ.

 

Түүнчлэн, 2024 онд шинээр болон он дамжин хэрэгжүүлэхээр баталсан 1319 төсөл, арга хэмжээнд 3.8 их наяд төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөснөөс, гүйцэтгэл нь 62.7 хувьтай байжээ.

Эдгээрээс 2024 онд бүрэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 579 төсөл, арга хэмжээний хэрэгжилт ердөө 69 хувьтай, буюу “хангалтгүй” түвшинд байгааг Ерөнхий аудитор онцоллоо.