Х.Нямбаатар: Ховхорсон зам хаана байгааг хэлээд өгөөрэй

Нийслэл хотод өчигдөр түрхэн зуурын бороо орох төдийд автозам болон явган хүний замд эвдрэл үүсэж эхэлсэн. Гурав дахин өндөр татвар төлж байгаа хэдий ч зам талбайн засвар үйлчилгээ чанаргүй, хүртээмжгүй байгааг олон нийт шүүмжилсээр байна. Энэ тухайд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Нэг их бүтээн байгуулалт гээд л зандраад байсан асфальтан түрхлэгүүд нь ганц бороо даахгүй ховхроод уналаа. Ядруу улсад ингэж мөнгөөр тоглосон Ерөнхий сайд, хотын дарга түүхэнд байхгүй дээ" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтлэсэн юм. 

Түүнд нь зарга ихтэй хотын дарга маань ч  хариу барьж "Баримттай ярина уу, эрхэм гишүүн. Ховхорсон зам хаана байгааг хэлээд өгөөрэй..." хэмээн бичжээ. 

Тэгвэл цаг уурын шинжээчдийн энэ жил зам засварын ажлаа 7-р сарын 2-ны дотор дуусгахыг зөвлөлөө. Учир нь 7,8-р саруудад хур тунадас их байх тул, энэ төрлийн ажлууд хийгдэх боломжгүйд хүрч, хүндрэл үүсэх болохыг сануулсан байна.