• Нүүр
  • Мэдээний өрөө
  • The MongolZ” багийнхан “GamerLegion” багийг 2:0-ээр буулган авснаар шигшээ наймд шалгарлаа

The MongolZ” багийнхан “GamerLegion” багийг 2:0-ээр буулган авснаар шигшээ наймд шалгарлаа

“The MongolZ” баг 8-р сарын 20-ны өдөр CS2 Дэлхийн цомын тэмцээний эхний тоглолтондоо GamerLegion багийг 2:0-ээр ялав.  Ингэснээр тэд наймдугаар сарын 22-нд 01:30 минутаас “3DMAX“-тай өрсөлдөнө.“3DMAX“ багийнхан эхний шатнаа “Navi” багийг хожсон билээ.

Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо наймдугаар сарын 20-ны өдөр “Counter-Strike 2” тоглоомын Дэлхийн цомын тэмцээн эхэлж, дэлхийн шилдэг 16 баг хасагдах шатны ширүүн өрсөлдөөнөө эхлүүлээд байна.

Энэхүү тэмцээн нь зөвхөн цахим спортын ертөнцийн ээлжит арга хэмжээ бус, харин тоглолтын чансаа, багуудын тактикийн боловсронгуй байдлыг шалгах чухал сорил болж буйгаараа онцлог. Хасагдах зарчмаар явагдаж буй тул хамгийн өчүүхэн алдаа ч хүнд цохилт болж, аваргын төлөөх тулаан улам ширүүсэж байна.

Дэлхийн цахим спортын хамгийн нэр хүндтэй  FaZe Clan, Natus Vincere, G2 Esports зэрэг багууд оролцож, мөн шинэ үеийн залуу авьяастнуудын ур чадвар олон улсын үзэгчдийн анхаарлыг татаж байна.