MET GALA-ИЙН ОНЦЛОХ ХУМСЫГ МОНГОЛ ЭМЭГТЭЙ УРЛАЖЭЭ

Загварын ертөнцийн хамгийн том, хамгийн тангсаг арга хэмжээ болох Met Gala 2025 арга хэмжээнд оролцсон дэлхийн одуудын хумсыг Монголын nail artist Золоо урлажээ. Тодруулбал, Blackpink хамтлагийн гишүүн Jennie, загвар өмсөгч Kendall Jenner, Kylie  брэндийн үүсгэн байгуулагч Kylie Jenner, АНУ-ын загвар өмсөгч, бизнес эрхлэгч Sofia Richie Grainge зэрэг олон алдартны хумсыг урласан байна. 

Тэгвэл, Jennie арга хэмжээний үеэр Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийн төрхийг Coco Chan

el-ийн 1920-1930-аад оны загваруудаас санаа авсан тухайгаа дурдсан.

 Түүнчлэн “Би судалгаагаа сайн хийдэг” хэмээн хэлсэн нь түүний хувцаслалт, гоёл чимэглэлд хэрхэн нарийн ханддагийг харуулж байна. Түүний хумсны гоёл Met Gala 2025 арга хэмжээний хамгийн шилдэг маникюруудын нэгээр нэрлэгдсэн бөгөөд олон нийтийн сүлжээнд өндөр үнэлгээ авчээ.  Түүний хумсыг алдарт маникюрчин Zola Ganzorigt урласан бөгөөд урт, V хэлбэрийн цагаан үзүүртэй, Chanel-ийн камелия цэцгийн наалтуудтай байв. Мөн хоёр хумс нь сувдан гинжээр “цоо”-той байсан нь түүний хувцаслалттай төгс зохицож, Met Gala-гийн гоёл чимэглэлийн чиг хандлагыг тодорхойлсон хэмээн Vogue- ээс онцолсон байна. 

 

 

nail artist Золоо АНУ-ын Лос Анжелес хотод ажиллаж амьдардаг. Түүний бусад уран бүтээлийг үзэх бол: 

https://www.instagram.com/nailsbyzola/