Мэргэжлийн сүмогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Японы Сүмо бөхийн холбоонд халагдах өргөдлөө өгсөн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тус холбоо уг өргөдлийг шууд хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, дахин хэлэлцэх шийдвэр гаргажээ.
Ирэх долоо хоногт буюу зургадугаар сарын 2-ны өдөр Сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, хаагдсан байгаа Миягино дэвжээний ирээдүйн талаар шийдвэр гаргахаар төлөвлөж байна.
Миягино дэвжээний нэгэн бөх дуулиант хэрэгт холбогдсоны улмаас уг дэвжээг нэг жилийн хугацаанд хаах шийдвэрийг өмнө нь гаргасан юм. Гэвч уг хугацаа өнгөрсөн ч тус дэвжээг одоогоор дахин нээхгүй хэвээр байна.