“Warner Bros.” болон “Legendary Pictures”-ийн хамтран бүтээсэн Minecraft кино түүхэн дээд амжилтад хүрлээ. Уг кино АНУ-д 163 сая ам.долларын орлого олж, олон улсад 150.7 сая ам.доллар цуглуулснаар нийтдээ 313.2 сая ам.долларын орлогоор дэлхийн хэмжээнд нээлтээ хийсэн байна.
Энэхүү үзүүлэлт нь анх таамагласан дүнгээс 12 саяар илүү бөгөөд Minecraft кино нь видео тоглоом дээр суурилсан кинонуудаас хамгийн өндөр нээлтийн орлоготой бүтээл болжээ. Тус амжилт нь 2023 онд “The Super Mario Bros. Movie” киноны гурван өдрийн 146.4 сая ам.долларын нээлтийг давж гарсан байна. Хэдийгээр Mario Bros. кино Лхагва гарагт нээлтээ хийж, амралтын өдрүүдийн эцэс гэхэд 204 сая ам.доллар цуглуулж байсан ч, Minecraft киноны хүчтэй үзүүлэлт түүнийг даван гарч чаджээ.
Уг амжилт нь кино ертөнцөд, ялангуяа видео тоглоомоос сэдэвлэсэн бүтээлүүдийн хувьд шинэ үеийн эхлэл болж байна.