МАРГААШ /2025.05.23/ ЗАМ ХААХ БАЙРШЛУУД

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн өдөр тавдугаар сарын 24-нд зохион байгуулагдах бөгөөд дараах байршилд 06-18 цаг хүртэл зам хаах болсныг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

ЗАМ ХААР БАЙРШЛУУД:

Маргааш буюу тавдугаар сарын 24-нд дараах байршилд 06:00-18:00 цаг хүртэл зам хаана. Тодруулбал, 

  • Цэцэг төвийн уулзвар
  • Зоос гоёлын уулзвар
  • Сансарын имартын уулзвар
  • Бөхийн өргөөний уулзвар
  • Зүүн 4 замын уулзвар
  • Нарантуул захын уулзвар
  • Өгөөмөр захын уулзварын нүхэн гарц
  • Дүнжингаравын урд зам
  • Улиастайн уулзвар
  • Цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам
  • Маршалын гүүрний хойд уулзвар
  • Хоум плаза
  • Гандигийн гудамж
  • Олимпийн гүүр
  • Гадаад хэргийн яамын уулзвар
  • Сүхбаатарын Талбай

Нийслэлийн биеийн тамир спортын газраас энэхүү арга хэмжээг зохион байгуулах бөгөөд иргэдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд цагдаагийн байгууллагаас дээрх хөдөлгөөний зохицуулалт хийхээр төлөвлөсөн байна.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Цагдаагийн байгууллагаас жил бүр автомашингүй өдөр болон Улаанбаатар марафон арга хэмжээн дээр хөдөлгөөний аюулгүй байдал, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг. Энэ жилийн хувьд тавдугаар сарын 24-ний өдөр 06-18 цагийн хооронд тодорхой хэмжээний зам хааж, Улаанбаатар марафоныг зохион байгуулна. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой гудамж, замууд дээр хязгаарлалт тогтоосон байгаа. Замын хязгаарлалттай хэсэгт тээврийн хэрэгслээ үлдээхгүй байх, шаардлагатай тохиолдолд өмнөх өдөр нь тээврийн хэрэгслээ өөр газар байршуулж хөдөлгөөнд оролцох зэргээр Улаанбаатар марафон арга хэмжээнд саад болохгүй байхыг уриалж байна” гэв.

Мөн зам хаасан хэсэгт цахилгаан хөдөлгүүртэй мотоцикл, унадаг дугуйтай иргэд хөдөлгөөнд оролцож бага насны хүүхэд болон явган зорчигчийг мөргөж гэмтээх тохиолдол бүртгэгддэг. Тиймээс цагдаагийн байгууллагаас онцгойлон анхаарал хандуулж ажиллана. Тиймд, эцэг эхчүүд мөн бага насны хүүхдүүддээ хараа хяналттай байхыг зөвлөлөө.

May be an image of map and text that says '30ос гоёлын уулзвар Е-мартын уулавар Цэцэг тевийн уулзвар Зγун замын уулзвар ၀ Natora AmsementPar erkH0coen 18.00F00 MNO KHOROO Нарантуул Bogdi Жаргалант хотхоны буцаж эргэлт уулзвар H ΘгеемеΡ захын нухэн гарцын уулзвар Direnganaes 9XOPOO Mongole Mongolia-Japan Japan Hosprta OMNUMS กชนในา 210FDO Маршал гуурний ХОЙД уулзвар Аугуйн зам Аунжингаравын дунжингаравынуразам YPA зам'

ТОМООХОН ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД АЖИЛЛАХГҮЙ

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн өдөр буюу тавдугаар сарын 24-нд дараах 20 зах, худалдааны төвүүд ажиллахгүй. Тухайлбал,

  • Алтжин бөмбөгөр
  • Нарантуул зах
  • Сандэй плаза
  • Шөнийн зах
  • Да хүрээ
  • Хархорин зах
  • Дүнжингарав худалдааны төв
  • 100 айл орчиын барилгын материалын төвүүд ажиллахгүй.