• Нүүр
  • Мэдээний өрөө
  • УНТЭ МОНГОЛ УЛСАД АНХ УДАА АМНЫ ХҮРЦЭЭР БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЗАНГИЛАА АВАХ ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ

УНТЭ МОНГОЛ УЛСАД АНХ УДАА АМНЫ ХҮРЦЭЭР БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЗАНГИЛАА АВАХ ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ

УНТЭ-ийн М.Баярмагнай эмчээр ахлуулсан дотоод шүүрлийн мэс заслын баг TOETVA (Transoral Endoscopic Thyroidectomy Vestibular Approach) буюу амны хүрцээр бамбай булчирхайн зангилаа авах дурангийн мэс заслыг анх удаа амжилттай нэвтрүүлж, одоогоор хоёр тохиолдлыг амжилттай хийж гүйцэтгээд байна.

May be an image of 2 people, hospital and text that says 'STORL - STORZ'
Энэхүү мэс засал нь дэлхийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид тооцогддог олон улсад өргөн хэрэглэгдэж буй шинэ арга ба арьсан дээр ил зүслэг хийлгүйгээр, амны хөндийгөөр дамжуулан дурангийн аргаар бамбай булчирхайд мэс засал хийн эмчлүүлэгчид мэс заслын дараа өвдөлт бага, эдгэрэлт түргэсэх, гоо сайхны талаас арьсан дээр ил сорвигүй зэрэг олон давуу талтайгаараа онцлог юм.
May be an image of 1 person