Сэтгэл судлал болон эрүүл мэндийн чиглэлийн судалгаануудын дүгнэлтээр тэжээвэр амьтантай хүмүүс ганцаардлыг даван туулахын зэрэгцээ сэтгэл зүй, нийгмийн харилцаа, бие махбодын хувьд ч илүү эерэг төлөвтэй байдаг нь тогтоогджээ.
Тодруулбал, Амьтантай харьцах нь сэтгэл санааг тайвшруулж, ганцаардлыг бууруулдаг. Түүнчлэн, Хариуцлагатай, тууштай хандлага төлөвшдөг байна. Учир нь өдөр тутмын арчилгаа нь амьдралын бусад талд ч зохион байгуулалт, сахилга бат бий болгодог. Нохой тэжээдэг хүмүүсийн хувьд гадаа гарч бусад тэжээвэртэй хүмүүстэй танилцах, нээлттэй харилцаа үүсгэх боломж нэмэгддэг. Мөн хөдөлгөөний идэвх нэмэгдэж, зүрх судасны эрүүл мэнд сайжирч, дархлаа тогтолцоо бэхждэг гэнэ. Амьтантай өссөн хүүхдүүд илүү энэрэнгүй, хариуцлагатай, сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлж сурдаг болохыг тогтоосон байна
Тэжээвэр амьтантай хүмүүс зөвхөн амьтантай хамт амьдардаг биш — тэд илүү ухаалаг, сэтгэл хөдлөлөө хянах чадвартай, нийгмийн хувьд нээлттэй, эрүүл амьдралын хэв маягтай байдаг болохыг шинжлэх ухаан баталсаар байна.