"Amnesty International" олон улсын хүний эрхийн байгууллагын тайланд 2024 онд дэлхий даяар цаазаар авсан тохиолдол сүүлийн арван жилд байгаагүйгээр өссөн гэжээ. Тус байгууллагын мэдээлснээр, 2024 онд нийт 1,500 гаруй цаазын ял гүйцэтгэсэн бөгөөд үүний дийлэнхийг Иран, Ирак, Саудын Араб зэрэг орнууд эзэлж, нийтдээ 1,380 гаруй цаазын хэрэгт хамаарчээ.
Гэвч БНХАУ болон Вьетнамд цаазын ялын мэдээлэл төрийн нууцын зэрэглэлтэй байдаг тул бодит тоон мэдээлэлд хүрэх боломжгүй хэвээр байгаа аж.