• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Дэлхийн анхны AI эмнэлэг хиймэл оюун ухаант 14 эмч, 4 сувилагчтайгаар байгуулагдлаа

Дэлхийн анхны AI эмнэлэг хиймэл оюун ухаант 14 эмч, 4 сувилагчтайгаар байгуулагдлаа

БНХАУ-ын Цин-Хуа Их Сургуулиас дэлхийн хамгийн анхны виртуал орчин дахь ‘Agent Hospital’ гэх эмнэлгийг байгуулснаа зарлажээ.
Энэхүү AI эмч нар нь өвчтөнийг оношлох, эмчлэх, зөвлөгөө өгөх, хяналт хийх зэргээр эмнэлгийн дийлэнх ажлыг гүйцэтгэх чадвартай ба хэдэн өдрийн дотор 10000 орчим өвчтөнд үйлчилгээ үзүүлэх чадалтайбайна. Уг үзүүлэлт нь бодит эмчийн багадаа 2 жилийн турш, бүтэн цагаар ажиллаж хүрэх тоо аж.
Энэхүү дижитал орчин дахь эмнэлэг буюу программ нь их хэлт загварууд (LLMs)-аар бүтээгдсэн ба дэвшилтэт чатбот технологи юм.
Мөн AI эмч нар нь АНУ-ын Эмчлэх Эрхийн Лицензийн шалгалтын асуултууд бүхий MedQA dataset-ээс 93.06% буюу тун өндөр үнэлгээг авчээ.