Энэ оны 4-р сарын 15-нд оройн 20 цагийн орчимд … дугаар тоотод насанд хүрээгүй хүүхэд бусдад хүчиндүүлсэн байна гэх дуудлага мэдээлэл СХД-ийн цагдаагийн газарт бүртгэгджээ.
Тодруулбал, тус тоотод суух 8 настай хүүхдэд өөрийгөө хуурамчаар танилцуулсан үл таних этгээд “Ус уугаадхая” хэмээн гэрт нь нэвтэрчээ. Улмаар хүчиндэхийг завдан, зугтаасан байна. Тус хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.