"Porsche" компанийн домогт спорт загвар болох "911 GT3" дахин нэгэн түүхэн амжилт тогтоолоо. Германы алдарт "Nürburgring" зам дээр 6 минут 56.294 секундийн хугацаанд 20.8 км тойргийг туулж, гар араатай хамгийн хурдан замын авто машин хэмээн бүртгэгдлээ.
Энэхүү амжилтыг "911 GT3 (992.2)" загвар, 503 морины хүчтэй хөдөлгүүр, Weissach багц, болон Michelin Pilot Sport Cup2 R замын дугуйтайгаар үзүүлжээ. Жолоочоор нь "Porsche"-ийн туршилтын мэргэжилтэн Jörg Bergmeister жолоодсон байна.