Японд анхны хөвөгч нарны станц ашиглалтад орлоо

Япон улс сэргээгдэх эрчим хүчний салбарт дахин нэг шинэ алхам хийлээ. Тэд анх удаа усны гадаргуу дээр хөвж ажиллах нарны цахилгаан станц-ыг ашиглалтад оруулсан байна. Тус станцыг Токиогийн ойролцоох хиймэл нуур дээр барьсан бөгөөд 5,000 гаруй нарны хавтан ашиглаж, 1,400 орчим айлыг цахилгаанаар хангах хүчин чадалтай аж.

 

Хөвөгч нарны станц нь газар ашиглалт багатай, ууршилтыг багасгах давуу талтайгаас гадна байгальд ээлтэй шийдэл гэж мэргэжилтнүүд онцолжээ.

 

Япон улс 2030 он гэхэд эрчим хүчнийхээ 36%-ийг сэргээгдэх эх үүсвэрээс хангахаар зорьж байгаа юм.