BLACKPINK хамтлаг 2025 оны долдугаар сарын 5-нд Өмнөд Солонгосын Гоянг хотын стадионоос эхлэн “Deadline World Tour” дэлхийн аялан тоглолтоо эхлүүлэхээр төлөвлөж байна. Тус аялал нь 2026 оны нэгдүгээр сарын 18-нд Японы Токио хотын Дом стадионд өндөрлөх бөгөөд нийт 20 тоглолттой болохоор тооцоололтой байгаа аж.
Гэвч энэ сарын сарын байдлаар тоглолтын тов өөрчлөгдөж магадгүй талаар гадны хэвлэлүүд шуугьж байна. Тухайлбал,
Лиса нь Италид амарч, Bvlgari брэндийн арга хэмжээнд оролцсон бол, Розэ АНУ-д “The Kelly Clarkson Show”-д оролцохоор төлөвлөж байна. Жисү Каннын кино наадамд оролцохоор бэлтгэж байгаа бөгөөд Женни Парист байгаа нь түүний Каннын кино наадамд оролцохоор бэлтгэж байгаа гэсэн таамаглал үүсгэж байна хэмээн Indiatimes-д бичжээ.
Түүнчлэн, аялан тоглолтын нэр болох “Deadline” нь хамтлагийн төгсгөл эсвэл шинэ үеийн эхлэл гэсэн таамаглалыг фэнүүдийн дунд үүсгээд байгаа гэнэ. Түүнчлэн гишүүдийн бие даасан хуваарь, шинэ бүтээл гарахгүй байгаа нь шүтэн бишрэгчдийг эргэлзээ төрүүлж, эргэн ирэлт нь тодорхойгүй байгааг харуулж байна гэжээ.