Гүржийн сөрөг хүчний удирдагчийг цагдан хорьжээ

Гүржийн шүүх пүрэв гарагт сөрөг хүчний удирдагч Зураб Жапаризег цагдан хорих шийдвэр гаргажээ.
 
З.Жапаризе бол 2024 оны парламентын сонгуульд хоёрдугаарт орсон Өөрчлөлтийн төлөөх эвслийн удирдагчдын нэг аж. Сөрөг хүчний намууд, тэдгээрийн дотор Өөрчлөлтийн төлөөх эвслийн зүгээс 10 дугаар сард болсон сонгуулийг луйвардсан хэмээн эрх баригч “Гүржийн мөрөөдөл” намыг буруутгаж, одоогийн хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг бойкотлож байжээ.
 
Түүнийг Гүржийн экс ерөнхийлөгч Михаил Саакашвилигийн үед /2004-2012 оны хооронд / үйлдэгдсэн гэх гэмт хэргүүдийг мөрдөх явцад ирүүлэхээр дуудсан боловч тэрбээр мөрдөн шалгах ажиллагааг үл тоомсорлож байв. Тус улсын эрүүгийн хуульд зааснаар, парламентын мөрдөн шалгах ажиллагаанд оролцоогүй тохиолдолд нэг хүртэлх жилийн хорих ял оноодог.
 
Түүнчлэн сөрөг хүчний бусад зүтгэлтнийг ч мөн адил гэмт хэрэгт буруутгаж байгаа юм. Тэд мөн парламентын мөрдөн шалгах ажиллагааг хууль бус гэж үзэн оролцохоос татгалзаж иржээ.