АНУ-ын төв болон өмнөд бүс нутгуудаар хүчтэй хар салхи дэгдэж, олон арван хүний амь нас эрсдэн, хот суурин газрууд ихээхэн хохирол амсаад байна. Одоогийн байдлаар 40 гаруй хүн нас барж, хэдэн арван мянган айл гэрэл цахилгаангүй болжээ.
Энэхүү байгалийн гамшиг Техас, Оклахома, Канзас, Миссури, Арканзас, Теннеси зэрэг мужуудад хамгийн хүнд туссан байна.
Мэргэжилтнүүдийн мэдээлснээр уг хар салхины хурд цагт 130 км хүртэл өссөн бөгөөд зарим бүс нутагт 128 км/цагийн салхитай үргэлжлэх төлөвтэй байна. Мөн тус бүс нутгуудад хүчтэй аадар бороо орж, үерийн аюул нүүрлэж магадгүй гэж анхааруулжээ.
АНУ-ын эрх баригчид гамшигт өртсөн мужуудад онц байдал зарлаж, аврах баг, тусламжийн ажиллагааг эрчимжүүлжээ. Одоогоор 100,000 гаруй хүн гэрэл цахилгаангүй байгаа бөгөөд гамшгийн голомтод ус, хоол хүнс зэрэг тусламжийн хэрэгслүүдийг илгээж байна.