Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг “Billie Jean King Cup 2025” тэмцээний хэсгийн шатанд Сингапурын багийг 3:0 харьцаагаар илт давуу буулган авч, хагас шигшээд өрсөлдөх эрхээ гардан авлаа. Шигшээ багийн бүрэлдэхүүнд Ч.Мартаа, Ч.Маралгоо, Б.Үжин болон Э.Сономянзум нар багтаж байна.
Тус тэмцээнд Монгол Улс анх удаа хагас шигшээд шалгарч буй нь түүхэн амжилт бөгөөд шинэ хуудас нээж байна. Энэ амжилт ирээдүйн залуу тамирчдад урам өгч, спортын энэ төрөлд илүү их анхаарал хандуулах үндэс болж байна. Хагас шигшээ тоглолт удахгүй болох бөгөөд манай баг дараагийн өрсөлдөгчтэйгээ өндөр төвшний тоглолт үзүүлж, финалын төлөө тулалдах болно.