Энэтхэгийн Кашмирт болсон халдлагын улмаас 28 хүн амь үрэгдэж, Энэтхэгийн талаас Пакистаны нутагруу хэд хэдэн пуужин харваж, нисэх онгоцоор довтолжээ. Үүний хариуд Пакистан Энэтхэгийн байршил руу пуужин харваж, хоёр улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн байна.
Хоёр тал хилээ хааж, дипломатчдаа хөөн, агаарын орон зайгаа хаасан бол олон улсын хамтын нийгэмлэг хурцадмал байдлыг намжаахыг уриалж байна. Цөмийн зэвсэгтэй хоёр улсын мөргөлдөөн нь бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдалд эрсдэл дагуулж болзошгүй гэж шинжээчид анхааруулжээ.
Хоёр орны хувьд олон жилийн туршид зөрчил маргаантай, мөргөлдөөнтэй байсаар ирсэн. Пакистаны талаас Энэтхэгийн 5 сөнөөгч нисэх онгоцыг устгасан гэж мэдээлжээ.