Эмэгтэйчүүдийн дунд хов ярьж суух нь зүгээр нэг зугаа биш бүр цаашлаад эрүүл мэндэд сайн болж магадгүй юм. Мичиганы их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар хов жив болон нөхөрсөг яриа нь прогестерон хэмээх гормоны ялгарлыг нэмэгдүүлдэг байна.
Прогестерон нь:
- Стресс, түгшүүр бууруулах
- Сэтгэл санаа тогтвортой болгох
- Нийгмийн холбоо, бусдад туслах хүсэл төрүүлэх нөлөөтэй.
Судалгааг удирдсан профессор Стефани Браун: “Нийгмийн харилцаанд оролцох үед ялгардаг олон гормон сэтгэл зүйн эерэг өөрчлөлт авчирдаг.”
Энэ гормон нь мөн төрөх бэлтгэл хангах, халдвараас хамгаалах, эстроген хэт ихсэхээс сэргийлэх зэрэг олон чухал үүрэгтэй аж.