• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Эрх баригчдын тансаглалыг илчилсэн "NepoKid" трендийг зогсоох гэсэн улстөрчдийн оролдого ҮЙМЭЭН, САМУУН-д хөтлөв

Эрх баригчдын тансаглалыг илчилсэн "NepoKid" трендийг зогсоох гэсэн улстөрчдийн оролдого ҮЙМЭЭН, САМУУН-д хөтлөв

Непалын засгийн газар 2025 оны 9-р сарын 4-нд Facebook, X (хуучнаар Twitter), YouTube, WhatsApp зэрэг 26 томоохон нийгмийн сүлжээг хаасан нь залуусын эсэргүүцлийг өдөөсөн. Энэ шийдвэр нь авлига, улс төрийн ил тод бус байдал, элитүүдийн тансаглал зэрэг асуудлыг илчилсэн "Nepo Kid" гэх нэртэй трендийг хязгаарлах зорилготой байсан ч олон нийт үүнийг эрх чөлөөг хязгаарлах оролдлого гэж үзсэн. Жагсаал тайван эхэлсэн ч цагдаа нарын хүч хэрэглэсэн хариу үйлдэл, нийгмийн сүлжээг хаасан шийдвэр нь жагсаалыг дэвэргэв. Нийслэл Катманду хотод жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинэн сум хэрэглэсэн байна. Энэ үеэр Непалын Сангийн сайд Бишну Прасад Паудель гүйж зугтсан бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан.

Жагсаалын үеэр 19 хүн амиа алдсан, 100 гаруй хүн гэмтэж, зарим нь түлэгдсэн байна. Засгийн газар олон нийтийн дарамт, эмх замбараагүй байдлыг харгалзан соошл медиа платформуудыг дахин нээж, мөн шархадсан иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, амиа алдсан хүмүүсийн ар гэрт нөхөн олговор олгох ажлыг эхлүүлсэн байна.