Мягмарын Нандин-Эрдэнэ аваргын бүсийн төлөө тулалдана

Монгол эрийн хүч чадал, зориг тэвчээрийн бэлгэ тэмдэг болсон холимог тулааны тамирчин Мягмарын Нандин-Эрдэнэ Солонгосын тулааны спортын хамгийн нэр хүндтэй холбоо болох “ROAD FC”-ийн аваргын бүсийн төлөө тулалдахаар болоод байна.

Тэрбээр энэ сарын зургадугаар сарын 28-нд Сөүл хотын “Жанчүн Арена”-д мэргэжлийн замналынхаа 25 дахь тулааныг хийх бөгөөд энэхүү тулаан нь түүний хувьд карьерынх нь оргил мөч байх болно. Өмнөх 24 тулаандаа 23 ялалт байгуулж, ердөө ганц удаа ялагдсан тэрээр бүх ялалтаа өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч тунхагласан нэгэн. Тиймдээ ч тулааны ертөнцөд түүнийг “Төмөр нударга” хэмээн хүндэтгэн дууддаг. Энэ удаад түүнийг угтан авах өрсөлдөгч бол Оросын Дагестан гаралтай хүчирхэг тулаанч Камил Магамедов юм. Тэдний тулах гэж буй энэхүү тулаан нь “Gubeun ROAD FC 073” тэмцээний финал бөгөөд ялагч нь ROAD FC холбооны аваргын бүсийг зүүж, 100 сая воны шагнал хүртэх юм. Түүний энэхүү түүхэн тулаан өмнө нь хийсэн 24 тулаанаас хамгийн том сорилт, хамгийн хүнд шалгуур байх нь дамжиггүй.