BTS хамтлагийн гишүүн Жин 2025 оны 5-р сарын 27-нд Spotify-ийн дэлхийн чартын №1 байранд “Don’t Say You Love Me” дуугаараа анх удаа тэргүүллээ. Энэ нь түүний хоёр дахь бие даасан цомог болох “Echo”-ийн гол дуу бөгөөд 5-р сарын 16-нд цацсан юм. Жин энэ амжилтаараа Spotify дээр №1 дуу гаргасан гурав дахь BTS гишүүн болжээ.
“Don’t Say You Love Me” дууны клипэнд Жин болон Өмнөд Солонгосын жүжигчин Шин Сае Кён нар тоглосон бөгөөд Жин энэ дуугаа “The Tonight Show Starring Jimmy Fallon” нэвтрүүлгийн үеэр дуулсан юм. “Echo” цомог нь Жиний 2024 онд гаргасан “Happy” цомгийн дараагийн бүтээл бөгөөд 7 дууны бүрдэлтэй. Цомогт “Loser” дууны хамтран дуучин нь YENA, мөн Жин өөрөө хэд хэдэн дууны үгийг бичсэн байна.
Жин мөн 6-р сараас эхлэн “RunSeokjin Ep. Tour” нэртэй анхны бие даасан дэлхийн аялан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
Дууг сонсох бол энд дарна уу.