• Нүүр
  • Мэдээний өрөө
  • МАРГААШ /2025.08.20/ ХҮЧТЭЙ ААДАР БОРОО ОРЖ, ҮЕРИЙН ЭРДСЭЛ ЭРС НЭМЭГДЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

МАРГААШ /2025.08.20/ ХҮЧТЭЙ ААДАР БОРОО ОРЖ, ҮЕРИЙН ЭРДСЭЛ ЭРС НЭМЭГДЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

СЭРЭМЖЛҮҮЛЭГ!

Маргааш Лхагва гаригийн өглөө 10:00 цагийн орчмоос эхлэн Улаанбаатар хот орчимд бороо орж эхэлнэ.

Үдээс хойш 15:00 -19:00 цагийн хооронд ихээхэн устай, хүчтэй аадар бороо дайрч зарим дүүргийн нутгаар, зуслангуудаар үерийн эрсдэл эрс нэмэгдэх төлөвтэй байна. Иймд иргэд та бүхэнд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Нийслэлийн 9 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах ангиуд үер, усны дуудлагаар ажиллах зориулалт бүхий мотопомп /дугуйт/ 12, жижиг помп 36, бохир ус зайлуулах 50 насос зэрэг нийт 98 тоног төхөөрөмжтэй бэлэн байдалд ажиллаж байна.