Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг багийн “Ар булгийн жонш” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 100 км, Бэрх тосгоны төвөөс зүүн хойд зүгт 30 км-ийн орон зайнд/ хээрийн түймэр гарсан тухай дуудлага өнөөдөр буюу 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15:30 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар анги, Батноров сумын Бэрх тосгон дахь 42 дугаар ангийн алба хаагчид болон сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн түргэн шуурхай ажиллаж, түймрийг тухайн өдрийн 16:43 цагт бүрэн унтраасан байна.