Gen Z яагаад “уухаа больчихов?"

Gen Z архины хэрэглээгээ 20–30%-иар бууруулсан нь олон улсын судалгаагаар нотлогдсон байна

  • Их Британид 16–25 настай залуусын 26% нь архи хэрэглэдэггүй

  • АНУ-д 18–34 насны архины хэрэглээ 2001–2003 оны 72%-аас 2021–2023 онд 62% болж 10 нэгжээр буурсан

  •  

Архийг орлох шинэ соёл, шинэ үеийн сэтгэлгээ

Өмнө нь баар, клуб бол залуусын “амьдралын төв” мэт ойлгогддог байлаа. Харин Gen Z-ийн хувьд энэ огт өөр. Тэдний олонх нь спирттэй уух зүйлээс зайлсхийдэг, зарим нь бүр огт амсч ч үзээгүй! Яагаад вэ?


1. “Согтуу байхаас ичдэг” үе

Gen Z-ийн 64% нь архи ууснаар учирч болзошгүй сөрөг үйлдэл, эвгүй бичлэг, үр дагаврыг хамгийн түрүүнд боддог байна. Тэд цахим орчинд хяналттай байхын тулд ухаантай, ухаалаг байхыг эрхэмлэдэг.

📱 “TikTok-д согтуу бичлэг гарахыг хүсэхгүй байна” – Gen Z


 2. “Архи уухаар мөнгөө үрнэ гэж үү?”

Залуусын хувьд мөнгө бол кофе, ном, аялал — харин архинд зарцуулах ёсгүй зүйл.

  • АНУ-д Gen Z-ийн 40% нь "архи бол шаардлагагүй тансаглал" гэж үздэг.

  • Их Британид 16–25 насныхны 26% нь архи огт хэрэглэдэггүй.


 3. "Mocktail", kombucha, mushroom latte?

Gen Z уух зүйлсдээ ч шинэлэг.

  • Спиртгүй шар айраг, mocktail (архигүй коктейль)

  • Kombucha, mushroom shots — пробиотик, дархлаанд ээлтэй ундаанууд

Тэд “уух” гэхээсээ илүү “биед сайн зүйл уух” сонголтыг хийдэг.


 4. “Sober-curious” буюу өөрийгөө таньж эхэлсэн үе

“Sober-curious” гэдэг нь согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг туршиж үзэх, сонирхох гэсэн санаа.

Энэ бол хориг биш. Зүгээр л “би согтуу байхгүйгээр өөрийгөө илүү мэдэрч чадах уу?” гэсэн сорил.


Тэд сэтгэл зүй, санхүү, нийгмийн имиж, биеийн эрүүл мэнд гээд бүхий л талаасаа архиас холдох шийдвэрийг ухамсартайгаар гаргаж байна.