ОХУ 300 дрон, 8 пуужин ашиглаж 16 хүний амийг хөнөөлөө

2025 оны 7-р сарын 31-нд ОХУ Украины нийслэл Киевэд маш өргөн цар хүрээтэй агаарын довтолгоог эхлүүлжээ. Энэхүү халдлагаар 300 гаруй дрон болон 8 пуужин (зарим эх сурвалжаар 309 дрон, 8 пуужин гэж тэмдэглэсэн) зэрэг олон тооны зэвсгийг ашиглажээ.

Украины албан ёсны эх сурвалжуудын мэдээлснээр, дайралтаар 16 хүн амиа алдаж, энэ дотор 2 хүүхэд байжээ. Мөн халдлагаар 100 гаруй хүн шархджээ.  Сургууль, эмнэлэг, орон сууц гэх мэт 27 орчим байршилд хохирол учирсан байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын энэхүү халдлагад дэлхий нийт нэн даруй анхаарлаа хандуулж, хүчтэй арга хэмжээ авахыг уриалжээ. Олон улсын томоохон байгууллага, тэр дундаа НҮБ, хүний эрхийн байгууллагууд энэхүү халдлагыг иргэний цохилт гэж үзэн шүүмжилж, хариу арга хэмжээ хэрэгтэй гэж тэмдэглэсэн байна.

Киев хотын удирдлага нь энэ өдрийг албан ёсоор гашуудлын өдөр болгосон ба хохирогсдын дурсгалд хүндэтгэл үзүүлжээ 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “ОХУ-ын энэ үйлдлийг жигшсэн” мэдэгдэл гаргаж, хэрвээ найрамдлын үг хэлцэл 8 дугаар сарын 8 хүртэл үр дүнд хүрэхгүй бол шинэ хориг арга хэмжээ авч үзнэ гэж мэдэгдэв