
Цахилгааны төлбөрийг ирэх сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна
УБЦТС ТӨХК үйл ажиллагааны шинэ зохион байгуулалтад шилжиж байгаа тул ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Зуслан Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн хэрэглэгчдээс цахилгаан эрчим хүчний төлбөрийг дүүрэг харгалзахгүй арилжааны дээрх банкуудын нэгдсэн нэг дансанд төвлөрүүлэх болжээ.









