Гурван өрөө байр бүрэн шатаж, утаажилтын бүсээс 123 иргэнийг гаргажээ

       Өнгөрсөн амралтын өдрүүдэд ахуйн түймрүүд их гарчээ.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо 4 дүгээр давхрын 10 тоот Айлаас гал гарч байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ийн 106 метр.кв 3 өрөө байр бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс нийт 123 иргэн /58 том хүн, 65 хүүхэд/-ийг аюулгүй бүсэд гаргажээ.

Түүнчлэн Баянгол дүүрэг 20 дугаар хороо автомашины сэлбэгийн дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 09:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн  Б-ийн16х60 метрийн хэмжээтэй 2 давхар авто сэлбэг худалдааны төвийн 2 дугаар давхрын коридорт 12 метр.кв орчим хана хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Мөн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 34 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 07:30 цагт хүлээн авсан.  Алба хаагчдыг  очиход иргэн Э-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж нурсан, залгаа баригдаж байсан 7х8 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг  ажиллаж унтраажээ. Хавар хуурайшилтын үе эхэлж байгаатай холбоотойгоор иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.