• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Ц.Гансүлд: Л.Оюун-Эрдэнэд холбогдуулан эрүүгийн 4 хэрэгт хэрэг бүртгэлт нээн, шалгаж байна

Ц.Гансүлд: Л.Оюун-Эрдэнэд холбогдуулан эрүүгийн 4 хэрэгт хэрэг бүртгэлт нээн, шалгаж байна

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд холбогдуулан эрүүгийн 4 хэрэгт хэрэг бүртгэлт нээн, шалгаж байна. Тодруулбал,

Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Гансүлд: Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа асуудал хэрэг баримтыг шалгах, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хийгдээд явж байаа. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй холбогдуулан хэд хэдэн иргэдээс гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл ирүүлсэн. Уг гомдол мэдээлэл тус бүрд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 22.12.1 дэх хэсэгт заасан "Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах", 18.6.1 дэх хэсэгт заасан "Мөнгө угаах" хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааны явцын байдлыг дэлгэрэнгүй өгөх боломжгүй.

Түүнчлэн түүний төрсөн Б.Баатарыг мөн шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэлээ.