Азийн наадмаас Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ

“Айчи-Нагояа-2026” наадмын жүдо бөхийн эмэгтэй 48кг жинд Г.Наранцэцэг Монголын багийн гурав дахь хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Тэрбээр медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн жудоч Асмита Дейтэй барилдан вазари үнэлгээгээр ялж, Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо.