Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Энгэр шанд” газрын орчимд баавгай явж байна гэсэн мэдээллийг 2026.10.21-ний өдрийн 07:37 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 8 алба хаагч, 1 дрон, 2 автомашинтай 08:00 цагт ангиас гарч, 2 км замыг туулан 08:02 цагт очиж, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн 10 алба хаагч, 2 автомашин, Хилийн цэргийн 0303 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашин, нийт 25 алба хаагч, 1 дрон, 5 автомашинтайгаар тухайн баавгайг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.



