Э.Анар нь Төв банкинд тасралтгүй 10 гаруй жил ажиллаж буй, дотоодоосоо бэлтгэгдсэн боловсон хүчин юм. Тэрээр сүүлийн жилүүдэд тус банкны голлох газруудад захирлын албан тушаалыг хашиж иржээ.
-
2011–2013 он: Валют, эдийн засгийн газрын Гадаад валютын нөөцийн хэлтсийн нөөцийн мэргэжилтэн
-
2013–2016 он: Хяналт шалгалтын газрын Зайнаас хяналт тавих хэлтсийн хянан шалгагч
-
2016–2017 он: Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал
-
2017–2026 он: Төлбөр тооцооны газрын захирал (Тус газарт урт хугацаанд тогтвортой захирлаар ажилласан)
-
2026 оноос: Төлбөрийн систем, технологийн газрын захирал
Боловсролын намтар
М.Энхболдын Анар нь 1984 онд Улаанбаатар хотод төрсөн, англи болон япон хэлтэй.
-
Дунд боловсрол: Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль (1992-2001)
-
Ахлах сургууль: Япон Улсын Хакүо ахлах сургууль (2001-2004)
-
Бакалавр: Япон Улсын Хакүо Их сургууль, Бизнесийн удирдлагын чиглэлээр (2004-2008)
-
Магистр: АНУ-ын Колумбийн Их сургууль, Эдийн засгийн бодлогын удирдлагын зэрэг хамгаалсан (2014-2015). Мөн АНУ-ын Индианагийн Их сургуульд суралцаж байсан туршлагатай.
Хөрөнгө орлогын мэдүүлэг ба Компаниудын хамаарал
Төв банкны удирдах албан тушаалд нэр дэвшигчийн хөрөнгө орлого, хувийн компаниудын хамаарал нь олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татдаг. Э.Анарын хувьд өөрийн жилийн орлого нь 155 сая төгрөг гэж тэмдэглэгджээ.
Харин түүний гэр бүлийн хүний жилийн орлого нь хагас тэрбум (500 сая) төгрөгт хүрдэг байна. Энэхүү өндөр орлого нь гэр бүлийн хүнийх нь эзэмшдэг эрүүл мэндийн салбарын бизнес болон тусгай үйлчилгээтэй холбоотой байж болзошгүй юм.
Тээврийн хэрэгслийн хувьд Land Cruiser 300, Hummer H1, Mercedes-Benz G500 зэрэг автомашинуудыг эзэмшдэг бөгөөд нийт үнэлгээ нь 829.6 сая төгрөг.
Тэрээр бизнесийн салбарт дараах компаниудад хувь эзэмшдэг бөгөөд үүнд уул уурхай, эмнэлэг, зөвлөх үйлчилгээний аж ахуйн нэгжүүд багтаж байна:
-
Таван толгой ХК (Хувьцаа эзэмшдэг)
-
АБЭ партнерс ХХК
-
МЭА ХХК
-
Реженератив медикал сентр ХХК (Регистрийн дугаар: 6252176): Энэхүү компани нь "Үргүйдэл, үр шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээ" чиглэлээр нарийн мэргэжлийн эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй бөгөөд нэр дэвшигчийн эхнэрийн эзэмшлийн хамаарал бүхий компани гэгдэж байна.
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч гэх мэт мөнгөний бодлого, банк санхүүгийн зохицуулалтыг зангиддаг өндөр албан тушаалд томилогдоход түүний эдгээр хувийн компаниуд, гэр бүлийн өндөр орлого болон ашиг сонирхлын зөрчлийг УИХ-ын чуулганаар хэрхэн хэлэлцэх нь анхаарал татаж байна.





