• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Улаанбаатар хотын авто зогсоолууд амралтын өдрүүдэд үнэ төлбөргүй болох боломжийг судалж байна

Улаанбаатар хотын авто зогсоолууд амралтын өдрүүдэд үнэ төлбөргүй болох боломжийг судалж байна

Нийслэл хотын тулгамдсан асуудлуудын нэг болох авто зогсоолын хүрэлцээ, ашиглалт болон менежментийг сайжруулах зорилгоор Ажлын хэсэг хуралдаж, цаашид хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүд болон үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа.

Энэхүү хурлаар иргэдийн тав тухтай байдлыг хангах, замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах чиглэлээр хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэний дотор амралтын өдрүүдэд нийслэлийн авто зогсоолуудыг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулах боломжийг судлах асуудал онцгой байр суурь эзэллээ.

Түүнчлэн Ажлын хэсгийн хурлаар дараах үндсэн чиглэлүүдэд анхаарлаа хандуулан ажиллахаар санал солилцсон байна. Үүнд:

  • Хяналт шалгалтыг сайжруулах: Нийслэлийн авто зогсоолуудын байршил, ашиглалт, өдөр тутмын үйл ажиллагаанд тавих хяналтыг чангаруулах;

  • Гэрээний зохицуулалт: Авто зогсоолын ашиглалтын гэрээ болон гэрээний сунгалтад нарийн хяналт тавих;

  • Хууль бус үйлдэлтэй тэмцэх: Нийслэлийн нэрийг барьж, зогсоолын үйл ажиллагаанаас хууль бусаар ашиг олох явдлыг таслан зогсоох;

  • Стандартыг шинэчлэх: Авто зогсоолын журмын шаардлага, стандартыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгож, хэрэгжилтэд тавих хяналтыг нэмэгдүүлэх.