• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Төсвийн тухай хууль батлагдахгүй байх нөхцөл үүсвэл нэгдүгээр сарын 1-нээс эхлэн цалин, тэтгэврийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр олгоно

Төсвийн тухай хууль батлагдахгүй байх нөхцөл үүсвэл нэгдүгээр сарын 1-нээс эхлэн цалин, тэтгэврийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр олгоно

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж Засгийн газраас өргөн барьсан 2027 оны төсвийн тухай хууль батлагдахгүй тохиолдолд үүсэх үр дагавар болон төсөвт тусгагдсан гол зардлуудын талаар мэдээлэл өглөө.

Төсөв батлагдахгүй бол хэрэгжих хуулийн зохицуулалт:

  • Төсвийн тухай хууль батлагдахгүй байх нөхцөл үүсвэл дараагийн төсвийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн цалин, тэтгэврийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр олгоно.

  • Бусад зардлыг зөвхөн өмнөх оны мөн үеийн хэмжээгээр олгох хуулийн заалт хэрэгжинэ.

  • Бүх хөрөнгө оруулалтын зардлууд бүрэн зогсох нөхцөл байдал үүснэ.

Төсөв батлагдахгүй бол зогсох эрсдэлтэй, төлөвлөгдсөн гол зардлууд:

  • Төсвийн нийт орлогыг 6.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон бөгөөд үүний 3.5 их наяд нь төрийн өмчит компаниудын ногдол ашгаас, 3 их наяд нь Оюутолгой компанийн ногдол ашгаас бүрдэж байна.

  • Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх болон ахмад настны орлогын баталгааг хангахад зориулж 2.9 их наяд төгрөг зарцуулахаар тусгасан.

  • Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 2.6 их наяд төгрөг төсөвлөсөн.

  • Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад олгодог 36 сарын тэтгэмж, хөдөө орон нутгийн 5, 6, 30 сарын нэмэгдэл болон таван жил тутамд олгодог нэмэгдэлд нийт 523 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон байна.

  • Хуулиар заавал гаргах ёстой зардал буюу АМНАТ-ын орлогоос орон нутагт шилжүүлэх 10 хувийн зардал багтсан.

  • Инфляцтай уялдуулан 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн хоолны тарифыг нэмэгдүүлэх зардлыг тусгасан.

  • Ирэх онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой зардлууд тавигдсан.

  • Бичил болон жижиг дунд бизнесийг дэмжих зээлийн хөтөлбөр болон ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлууд тусгагдсан бөгөөд эдгээр нь батлагдахгүй бол санхүүжих боломжгүй болно