Монголын спортын түүхэнд, тэр дундаа Монголын Таеквондогийн Холбооны түүхэнд нэгэн шинэ, тод хуудас албан ёсоор нээгдлээ. Олимпын таеквондогийн Пүмсэ төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эх орныхоо нэрийг дэлхийн өндөр тавцанд гаргаж, итгэл төгс ялалт байгуулсан Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар өнөөдөр Дэлхийн аваргын АЛТАН МЕДАЛИА бахархалтайгаар гардан авлаа.
БНСУ-ын Чүнчон хотноо дэлхийн шилдэг тамирчид хуран цугласан тус тэмцээнд манай хоёр тамирчин өсвөр үеийн холимог хосын төрөлд хурд хүч, ур чадвараа гайхуулан өрсөлдсөн юм. Тэд хэсгийн шатанд Их Британи, Герман, Канад, АНУ зэрэг дэлхийн таеквондогийн шилдэг гүрнүүдийн багийг дараалан буулган авч, финалд Тайландын тамирчдыг илүүрхснээр ийнхүү дэлхийн оройд заларлаа.
Энэхүү түүхэн бөгөөд бахархалт амжилт нь олон хүний хичээл зүтгэл, сэтгэл зүрхний нэгдэл байв.
-
Удирдлага, зохион байгуулалт: Монголын Таеквондогийн Холбооны Ерөнхийлөгч, МУГД Б.Онон, Дэд ерөнхийлөгчид, холбооны удирдлагууд болон Монголын Их Дээд Сургуулиудын Таеквондогийн Холбооны Ерөнхийлөгч П.Батхүү,
-
Дасгалжуулагч ба багш нар: Пүмсэ шигшээ багийн дасгалжуулагч И Жаевон, анхны за замыг нь зааж сургасан багш С.Түмэндэмбэрэл, У.Ханд, Т.Билэгсайхан, Э.Эрдэнэсүрэн,
-
Шүүгчдийн бүрэлдэхүүн: Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсынхаа нэрийг төлөөлөн ажилласан Олон улсын шүүгч Т.Уянга, Д.Лхагвадорж



