Цаг уур, орчны шинжилгээний газраас (ЦУОШГ) ирүүлсэн мэдээллээр ирж буй долоодугаар сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас багатай байх бол зүүн хэсгээр сэрүүн, бороо хуртай байх төлөвтэй байна.
Ялангуяа сарын эхээр зүүн аймгуудаар эрс сэрүүсэж, дуу цахилгаантай аадар бороо орох тул хол замд гарах, мал бэлчээрлүүлэх болон үрсэлгээ хамгаалахад онцгой анхаарахыг зөвлөж байна.
Наадмын өдрүүд болон сарын ерөнхий төлөв
-
Хоёрдугаар арав хоног (Наадмын өдрүүд): Ихэнх нутгаар харьцангуй дулаан байх хэдий ч нутгийн зүүн хэсгээр зарим хугацаанд сэрүүн, хур тунадас ахиу орох магадлалтай.
-
Гуравдугаар арав хоног: Сарын дунд болон сүүлчээр зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох магадлал нэмэгдэнэ. Иймд болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Бүс нутгуудын цаг агаарын нарийвчилсан төлөв
Баруун аймгуудын нутгаар (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
-
Температур: Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан.
-
Хур тунадас: Баянхонгор, Завхан, Говь-Алтайн зүүн хэсгээр дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага.
-
Үечлэл:
-
Сэрүүсэх үе: 1-р арав хоногийн дунд, 2 ба 3-р арав хоногийн сүүл үе.
-
Дулаарах үе: 1 ба 3-р арав хоногийн эхэн, 2-р арав хоногийн дунд үе.
-
Бороо орох хугацаа: 2-р арав хоногийн сүүлч, 3-р арав хоногийн ихэнх хугацаанд зарим хэсгээр аадар бороо орно.
-
Төвийн аймгуудын нутгаар (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв)
-
Температур: Нийт нутгаар олон жилийн дунджийн орчим.
-
Хур тунадас: Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим.
-
Үечлэл:
-
Сэрүүсэх үе: 1-р арав хоногийн дунд үеэс эхлэн сэрүүсэж, цаашдаа 2-р арав хоногийн эхэн болон сүүл, 3-р арав хоногийн эхэн үеэр дунджаас 1-2°C-аар сэрүүн байна.
-
Дулаарах үе: Сарын эхний хоногууд болон 2, 3-р арав хоногийн дунд үеэр дулаан байна.
-
Бороо орох хугацаа: 2-р арав хоногийн сүүл, 3-р арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүснэ.
-
Зүүн аймгуудын нутгаар (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
-
Температур: Хэнтийн баруун хэсгээр дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага буюу сэрүүн.
-
Хур тунадас: Дорнодын өмнөд хэсгээр дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу.
-
Үечлэл:
-
Сэрүүсэх үе: 1-р арав хоногийн ихэнх хугацаанд (ялангуяа эхэн үеэр дунджаас 3–5°C–аар хүйтэн), мөн 2 ба 3-р арав хоногийн дунд болон сүүл үеэр сэрүүн байна.
-
Бороо орох хугацаа: 1 ба 2-р арав хоногийн эхэн, 3-р арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар аадар бороо орж, салхи ширүүснэ.
-
Говийн аймгуудын нутгаар (Дундговь, Өмнговь, Дорноговь, Говьсүмбэр)
-
Температур: Өмнөговь аймгийн баруун хэсгээр дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим.
-
Хур тунадас: Нийт нутгаар олон жилийн дунджийн орчим.
-
Үечлэл:
-
Сэрүүсэх үе: Сарын эхээр дулаан байх ч 1-р арав хоногийн дунд, 2-р арав хоногийн сүүл, 3-р арав хоногийн эхэн үеэр сэрүүснэ.
-
Дулаарах үе: 2-р арав хоногийн дунд, 3-р арав хоногийн дунд болон сүүлчээр дулаан байна.
-
Бороо орох хугацаа: 2-р арав хоногийн сүүлч, 3-р арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх магадлалтай.
-
ЗӨВЛӨМЖ: Сарын турш цаг агаарын байдал түргэн өөрчлөгдөх, богино хугацааны хүчтэй аадар бороо, салхи шуурга босох нөхцөл бүрдэх тул тухайн үеийн богино хугацааны нарийвчилсан урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.





