Отгонтэнгэр хайрханы Төрийн тахилгад 44,000 иргэн оролцож байна

Отгонтэнгэр хайрхны Төрийн тахилга өчигдрөөс эхлэн өнөөдөр үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 85-р зарлигаар батлагдсан “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”, “Төрийн тахилгатай уул, хайрхныг тайх төрийн ёслол үйлдэх, хуваарь“-ийн дагуу Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслол энэ сарын 16, 17-нд ийнхүү зохион байгуулагдаж байна. 

Отгонтэнгэр хайрханы Төрийн тахилгад 44,000 иргэн оролцож байна. Тодруулбал тус арга хэмжээнд өчигдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 21.00 цагийн байдлаар 44,000 орчим иргэн оролцож байгаа дүн мэдээллийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

Цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөн зохицуулах чиглэлээр алба хаагчид үүргээ хэвийн гүйцэтгэж байна.
Тиймээс тус арга хэмжээнд оролцож буй иргэдийг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, орон нутгийн замд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөн, аюулгүй байдлаа ханганхыг зөвлөж байна.