• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Өнөөдөр УБ хотод бага зэргийн бороо, нойтон цас орж, +11 хэмийн дулаан байна

Өнөөдөр УБ хотод бага зэргийн бороо, нойтон цас орж, +11 хэмийн дулаан байна

Өнгөрсөн хоногт Улаанбаатар хот болон Завхан аймгийн 1 суманд 14.4 мм, Говь-Алтай аймгийн 1 суманд 4 мм, Ховд аймгийн 1 суманд 0,3 мм, Сүхбаатар аймгийн 1 суманд 10 мм, Хөвсгөл аймгийн 1 суманд 0.54 мм, Булган аймгийн 1 суманд 0.1 мм, Өвөрхангай аймгийн 15 суманд 17 мм, Архангай аймгийн 14 суманд 17 мм, Баянхонгор аймгийн 15 суманд 12 мм, Төв аймгийн 12 суманд 12 мм хүртэл бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говьсүмбэр, Сүхбаатарын ихэнх сумд, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд сумдын нутгаар бороо, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон голын хөндийгөөр +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Бага зэргийн бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, өдөртөө +9...+11 градус дулаан байна.

Төлөв байдлын хувьд 24-25-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөл, Архангайн зарим сумд, Дорнодын зүүн сумдын нутгаар, 25-ны өдөр Архангайн ихэнх сумд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумд, Завхан, Хөвсгөлийн зарим сум, Төв аймгийн баруун сумдын нутгаар, 25-26-нд шилжих шөнө Төв аймгийн ихэнх сумд, Дундговийн хойд сумдын нутгаар, 26-нд Булган, Архангай, Хэнтийн ихэнх сумд, Хөвсгөл, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 27-нд Булган, Сэлэнгэ, Төв, Дундговийн ихэнх сумдын нутаг, Хөвсгөлийн хойд, Өмнөговийн зүүн, сумд, Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдаар, 28-нд Сэлэнгийн ихэнх сумд, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар бороо болон нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-27-нд нутгийн зарим газраар, 28-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, говийн бүс нутгаар шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж шөнөдөө Завхан, Заг, Байдраг голын эхээр -5...-10 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -4...+1 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +10...+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +6...+11 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.