Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Маш” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ малчин А нь 10-р сарын 15-ний өдрийн 07:00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10-р сарын 15-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын цагдаагийн хэлтэс, мэргэжлийн анги эрлийн ажиллагааг зохион байгуулж байна. 20:26 цагт үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг зогсоож 10-р сарын 20-ны өдрийн 07:00 цагт эхлүүлжээ.



