• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Нийслэл төсвийн алдагдал нөхөхөөр 2,908.4 тэрбумын бонд гаргасан ч 42 хувийг ашиглаагүй

Нийслэл төсвийн алдагдал нөхөхөөр 2,908.4 тэрбумын бонд гаргасан ч 42 хувийг ашиглаагүй

Нийслэлийн бонд (Үнэт цаас)-ын ашиглалт ба зээлийн хүүгийн талаарх мэдээллийг хүргэж байна. 

Төсвийн алдагдлыг нөхөхөөр нийслэл Засгийн Газраас зөвшөөрөл авсан. 2,927.1 тэрбум төгрөгийн үнэт цааснаас нийслэл 2,908.4 тэрбум төгрөгийг нь гаргасан. Гэвч бэлтгэл ажил хангагдаагүйгээс үнэт цаасны 42,2 хувийг огт ашиглаагүй үлдээжээ. Үүнээс бондын хүүгийн хүндрэлийг авч үзвэл гаргасан бондуудын хүү маш өндөр буюу 12 хувь, 13 хувь, 14 хувийн хүүтэй. 1-3 жилийн хугацаатай байна. 

2024 онд гаргасан 500 тэрбум төгрөгийн дотоод бондоос 2025 оны 6 сард хүү болон үндсэн төлбөрт нийт 212,8 тэрбум төгрөг, 85,5 тэрбум төгрөг гэх мэтээр эргүүлэн төлж эхэлсэн. 

Гадаад бондын хувьд гадаад зах зээлд гаргасан 500 сая ам.долларын бонд нь 5 жилийн хугацаатай 7,75 хувийн хүүтэй байна.