Шүүхээс Т.Шинэбаяр болон түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал нарын гаргасан гомдол, хүсэлтийг хүлээн авч хэлэлцлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 461 дүгээр зүйлд заасныг үндэслэн, түүний эрүүл мэндийн нөхцөл байдал болон холбогдох эмнэлгийн тодорхойлолтыг харгалзан үзэж урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхөөр болжээ.
Ийнхүү прокурорын саналаар түүнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах, мөн Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авчээ. Шүүхийн уг шийдвэр гарсантай холбогдуулан тэрбээр суллагдаж байгаа аж.





