• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Улсын хэмжээнд АИ-92 бензиний 10, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд АИ-92 бензиний 10, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир Шатахууны шуурхай штабын хуралдааны шийдвэр болон улсын хэмжээнд бүрдүүлсэн шатахууны нөөц, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Шатахууны нөөцийн өнөөгийн байдал:

  • АИ-92 бензин: 22 мянган тонн буюу 10 хоногийн нөөцтэй

  • АИ-95 бензин: 2.7 мянган тонн буюу 17 хоногийн нөөцтэй

  • Дизель түлш: 108 мянган тонн буюу 27 хоногийн нөөцтэй

  • Онгоцны түлш: 7.08 мянган тонн буюу 98 хоногийн нөөцтэй байна.

Мөн шатахууны нийлүүлэлтийг цаашид нэмэгдүүлэх, тогтворжуулах чиглэлээр ОХУ, БНСУ, БНХАУ-тай хийж буй улс хоорондын хэлэлцээ амжилттай үргэлжилж байгааг онцоллоо.

Иргэд ШТС-ын мэдээлэл,  дарааллыг бодит цагаар харах боломжтой боллоо

Шатахуун түгээх станцуудын ачааллыг бууруулах, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангахаар нэгэн чухал шийдлийг нэвтрүүлж эхэлжээ. Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийт 264 шатахуун түгээх станцын (ШТС) шатахуун олголт, ачаалал, дарааллын мэдээллийг Benzin.mn аппликейшнээр дамжуулан иргэдэд шууд хүргэж байна.

Иргэд тус аппликейшний камерын хяналтын тусламжтайгаар ШТС-уудын нөхцөл байдлыг бодит цаг хугацаанд (real-time) шууд харж, дараалал багатай газрыг сонгон шатахуунаа авах боломжтой болж байгаа юм.

Энэхүү арга хэмжээ нь иргэдийн цаг завыг хэмнэж, шаардлагагүй хүлээлт болон хиймэл дарааллыг бууруулахаас гадна шатахууны түгээлт, нийлүүлэлтийн мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй болгоход чухал ач холбогдолтой юм.